Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Т.Гантөмөр:Нэн шаардлагатай үйлчилгээний автомашинуудыг QR системд холбож байна 

Хүнс, эм хангамж, цахилгаан дулаан, нийтийн аж ахуй болон бусад нэн шаардлагатай үйлчилгээний автомашинуудыг QR системд холбож байна гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Тэрээр "Ирэх даваа гарагт нэн шаардлагатай үйлчилгээнд явж буй бүх автомашинуудыг тус системд холбоод дуусчихвал тэдгээр тээврийн хэрэгслүүд тодорхой цагуудад явж, үйлчилгээ үзүүлдэг болох шийдвэрийг урьд шөнө Нийслэлийн онцгой комиссоос гаргасан.

Энэ шийдвэр өнөөдөр албажиж гарах ч өнөө өглөөнөөс эхлээд 7-17 цагийн хооронд хүнс, эм хангамж, ханган нийлүүлэлтийн тээврийн хэрэгслийг Тээврийн болон хэв журмын цагдаагийн албан хаагчид саадгүй нэвтрүүлнэ. Улаанбаатар хотод хүнсний хангамж тогтвортой байна. 390 тонн нөөцийн махныг энэ сарын 13-наас эхлэн нийслэлийн 43 цэгээр дамжуулан худалдаалсан . Одоогоор 16 аж ахуй нэгжид 4500 тонн нөөцийн махны үлдэгдэл байна" гэдийг хэллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан