Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нэг орцны 20 айлын 60 гаруй иргэнээс 6 айлд халдвар илэрсэн байна

2020 оны 11 дүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар, нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа "Ковид-19" халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 426 сорьцонд шинжилгээ хийхэд 2 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.

ТУХАЙЛБАЛ:

• Сэлэнгэ аймагт 2 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна.

Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 557 боллоо.

Үүнээс 122 нь дотооддоо голомтлон халдварласан тохиолдол юм.

БАЙРШИЛ:

• Сэлэнгэ аймагт -53,

• Дархан-Уул аймагт 16

• Говьсүмбэр аймагт 1,

• Орхон аймагт 13,

• Дорноговь аймагт -6,

• Улаанбаатар хотод -33 тохиолдол илрээд байна.

ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдлын 213 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 32, хөнгөн 180 байна.

Нийслэлд бүртгэгдсэн эхний тохиолдлын ойрын хавьтал болох 3 хүнээс караокед хамт үйлчлүүлсэн 6, мөн тэдний хавьтал болох гэр бүл, орон сууцны 18 хүнд халдвар илэрсэн байна.

Тухайлбал, халдвар тээгчийн ойрын хавьтал болох нэг орцны 20 айлын 60 гаруй иргэнээс 6 айлд халдвар илэрсэн байна.

Эх сурвалж:НЭМГ

2 Сэтгэгдэл
oilgomjgvi medeelel bnaa
ali duureg heddugeer bair ve!!!
Хамгийн их уншсан