Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
420 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох, байршуулах үйлчилгээнд хамруулжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар болон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж орон гэргүй, тэнэмэл амьдралтай 248 иргэдийг COVID-19-ын шинжилгээнд хамруулж Нийгмийн хамгааллын тусгай төв болон 6 төрийн бус байгууллагуудад байрлууллаа.

Тодруулбал, нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй иргэдийг илрүүлэн бүртгэлжүүлж, тэдгээр иргэдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Коронавируст халдвараас хамгаалах арга хэмжээг авч ажилласан юм.

Дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсүүд хариуцсан нутаг дэвсгэртээ гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг олж тогтоох, цуглуулах, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж 715 орон сууцны 1562 орц, хонгил, 63 барилга байгууламж, 6 хүнсний зах, худалдааны төв, 46 дулааны худаг, 3 төвлөрсөн хогийн цэгт үзлэг шалгалт хийсэн. Ингэснээр гэр оронгүй 248 иргэнийг олж тогтоон, бүртгэлжүүлэн судалгаа бүртгэлийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, нийслэлд түр байршуулах үйлчилгээ үзүүлдэг төрийн бус 6 байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн юм.

Арга хэмжээний хүрээнд 102 иргэнийг Нийгмийн хамгааллын тусгай төвд, 136 иргэнийг түр хоноглох үйлчилгээ үзүүлж байгаа 6-н төрийн бус байгууллагад байршуулан 10-н иргэнийг гэр бүлд нь эргэн нэгтгэлээ.

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд 182 орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэд байршиж байсан бөгөөд дээрх арга хэмжээг зохион байгуулснаар нийслэлийн хэмжээнд нийтдээ 420 гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байршуулах үйлчилгээнд хамруулж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна.

Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газар, нийслэлийн төвийн 6 дүүрэг дэх Цагдаагийн газар, хэлтсийн нийт 500 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллав.

Мөн Коронавируст халдварын шинжилгээнд 24 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, орон гэргүй иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу сөрөг илэрсэн бөгөөд, PCR шинжилгээг авч ЗӨСҮТ рүү илгээлээ.

 

1 Сэтгэгдэл
Ashgui dee, oron gergui iim olon khun bdgiig medsengui. Sn zuil khiijee
Хамгийн их уншсан