Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ТӨМӨР ЗАМЫН 8900 АЖИЛТАНГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛААД БАЙНА

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдөр хуралдаж, нөхцөл байдлын талаар хэлэлцэв.

15 мянга, 629 төмөр замчинд шинжилгээ хийхээр судалгаа гаргаснаас одоогийн байдлаар 8900 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Халдварын сэжигтэй тохиолдол гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоосноос үүдэн төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрээд байгаа, мөн өчигдрийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн 2000 оношлуур дуусаж, дахиад 5000 орчим оношлуур шаардлагатай байгаа ажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар маш богино хугацаанд, үр дүнтэй ажилласан шуурхай бүлгийн гишүүд, төмөр зөмын ажилтнуудад талархал илэрхийлж, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсээд дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад  өглөө.

  • Орхон аймагт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ УОК-ын шийдвэрээр томилогдон ажиллаж байгаа тул холбогдох байгууллага, албаны хүмүүс ажилд нь бүхий л боломжоор дэмжиж туслах,
  • “УБТЗ” ХНН-ийн хилийн ачаа тээвэр, техникийн агентуудын ажиллах нөхцөл, технологийн горимын халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэхийг БНХАУ-ын талтай тохирох, энэ асуудлаар одоо болж буй Монгол-Хятадын төмөр замын төлөөлөгчдийн цахим зөвлөгөөнд санал тавих,   
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт 47 мянган хүнд шинжилгээ хийх бөгөөд нэлээд хэсэг нь Төмөр замын эмнэлэгт оногдох учир ачаалал, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар цаг алдалгүй мэдээлж, шийдвэрлүүлэх,
  • Шинжилгээ өгөхөөр болон шинжилгээний хариу хүлээж тусгаарлалт, ажиглалтад 238 хүн байгаа бөгөөд эдгээрээс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой 180 ээлжийн ажилчны ажлыг орлон гүйцэтгүүлэх хүний нөөцийн зохион байгуулалтад шуурхай арга хэмжээ авч дотоод нөөц бололцоогоо ашиглан төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулах,
  • Хүнсний болон эрчим хүчний нүүрс, уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарч, ачаа илгээгч, хүлээн авагч нартай нягт холбоотой ажиллах,
  • Хөтөл, Сүхбаатар, Зүүнхараа өртөөний уурын зуух, дулааны станцын нүүрсний хангамжинд анхаарах,
  • Замын-Үүдийн агентуудыг гэрт нь байлгаж ажиллуулах, халдваргүйжуулалтын тусгайлсан горим тогтоох зэрэг чиглэл өглөө.

Шуурхай бүлэг цаг алдалгүй ажиллаж, үүрэг, даалгавар эхнээсээ түргэн шуурхай хэрэгжиж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

1 Сэтгэгдэл
төмөр зам дээр зөрчил гаргаад шүагнуулдаг ажил хийгээд үргэлж бөхөлзөх ёстой анги давхрагын ялгаа хэвийн байдалд маш муу нөлөөлж байна үргэлжилнэ энэ сөрөг
Хамгийн их уншсан