Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Дорноговь, Орхон аймагт "КОВИД-19" халдварын батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдлээ

2020 оны 11 дүгээр сарын 19-ний 11:00 цагийн байдлаар, нийслэл хот болон таван аймагт бүртгэгдээд байгаа "Ковид-19" халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, тандалт, судалгаа, шинжилгээг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, мөн ЗӨСҮТ, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1390 сорьцонд шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна.

Тухайлбал:

👉Дархан-Уул аймагт 3,

👉Сэлэнгэ аймагт 4,

👉Дорноговь аймагт 1,

👉Орхон аймагт 13,

👉Улаанбаатар хотод 3,

  • 2020.11.16-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 30 жолоочийн давтан шинжилгээнээс 7 хүнд халдвар илэрсэн байна.

Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 505 боллоо.

Байршил:

👉Сэлэнгэ аймагт -28,

👉Дархан-Уул аймагт -11

👉Говьсүмбэр аймагт -1,

👉Орхон аймагт -13,

👉Дорноговь -1,

👉Улаанбаатар хотод -15,

👉Төмөр замын дагуух байршилд 4 тохиолдол илэрсэн байна.

ХӨСҮТ-д нийт батлагдсан тохиолдлын 169 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 35, хөнгөн 129 байна.

👉Насны хувьд 3-70, дундаж нас 32 бөгөөд 52,3 хувь нь эрэгтэй хүмүүс байна.

Халдварын голомтонд хийсэн тандалт, судалгаанаас үзвэл, "Ковид-19" халдвартай 1 хүнээс ойрын хавьтал болох 2-3 хүн, цаашлаад 26, нийтдээ 117 хүнд халдвар тараах эрсдэлтэй байна.

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хязгаарлалтыг авч хэрэгжүүлснээр халдварын тархалтыг 60-70 хувь бууруулсан тул иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Эх сурвалж: НЭМГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан