Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
 "КОВИД-19" ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН НИЙТ ТОХИОЛДОЛ 473 БОЛЛОО

2020 оны 11 дүгээр сарын 18-ны 11:00 цагаас 17:00 цагийн хооронд халдварын голомтонд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, шинжилгээ, тандалт, судалгааг танилцуулж байна.

Нийт 963 хүний сорьцонд "Ковид-19" халдварын шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирусын халдвар илэрсэн байна. Тухайлбал:

-ХӨСҮТ-д 556 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнд /эмнэлгийн ажилтан/,

-Дархан-Уул аймагт 348 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд,

-Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд халдвар илэрсэн бөгөөд бүгд өмнө батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.

Монгол Улсад "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 473 боллоо. Үүнд:

-Сэлэнгэ аймагт-23,

-Дархан-Уул аймагт-8,

-Говьсүмбэр аймагт-1,

-Улаанбаатар хотод-15 байна.

Нийслэлд "Ковид-19" халдварын тохиолдлын ойрын хавьтлын 2 дахь шинжилгээг 139, 3 дахь шинжилгээг 40 хүнд хийжээ.

Халдварын голомтонд тандалт, судалгаа, шинжилгээ, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд иргэдийг иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан идэвхитэй оролцохыг эрүүл мэндийн байгууллагуудаас зөвлөж байна.

Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Соёлын төв өргөөнд "Эмоци" продакшины тоглолтыг үзсэн буюу "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох хэсэг хүмүүс мэдээллээ буруу зөрүү өгөх, шинжилгээнд хамрагдахаас зайлсхийх асуудал гарч байгаа тул цар тахлаас ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд тус тоглолтыг үзсэн хүмүүс дараах утсаар холбогдоно уу.

92263888, 92268517

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан