Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Н.Лхажий:Манай эмнэлэгт сэжигтэй болон батлагдсан тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдье

Улсын Нэгдүгээр Эмнэлгийн Ерөнхий захирал тайлбар өглөө.

Манай байгууллага дээр сэжигтэй болон батлагдсан тохиолдол гараагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албанаас хийсэн тандалтын дагуу манай эмнэлэгт мэдээлснээр батлагдсан тохиолдлын 2-р дугаар зэргийн хавьтагчтай манай эмнэлэгт гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нэг ажилтанг хавьтал болсон байх магадлалтай гэсэн чиглэлийн дагуу бид урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээг авч тусгаарласан. Бид ХӨСҮТ-өөс чиглэл ирэхэд тухайн ажилтнаас түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг хийхэд 2-лаа сөрөг гарсан. Тухайн ажилтантай хавьтал болсон хүмүүсийн шинжилгээг шуурхай авахад бүгд сөрөг гарсан. 

Ажилтанд Covid19-ийн ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй биеийн байдлыг өдөр бүр хянаж байна. Мөн хавьтагчийг тусгаарлах журмын дагуу бүх арга хэмжээг авч ажиллаж байна.

Эмнэлгүүд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой халдвар хамгааллын чанга дэглэм дор эмнэлзүйн тусламж үйлчилгээг тасалдуулахгүйгээр хэвийн явагдаж байна. Нэмж хэлэхэд ард иргэд маань аливаа нэг мэдээллийн хэрэгсэлд шүүлтүүртэй хандаж, албан ёсны үнэн бодит мэдээллийг бусдад  дамжуулж байхыг хүсье.

1 Сэтгэгдэл
Та 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд яагаад чөлөө өгөхгүй байгаа юм бэ асрагч гээд бас ад үзээд байгаа юм уу энэ эмнэлэг чинь тийм шүү дээ та өөрөө мэдэхгүй байхад таны дээгүүр гардаг олон дарга байгаа шүү дээ анхааралдаа аваарай даа таны нэрийг барих хүн байгаа шүү Жишээ нь амбулотрын дарга байсан Баярмаа гэх мэт хахуулаар ажил хийдэг хүн байгаа шүү сэрэмжтэй байгаарай.Тэр хүний ашиг сонирхлоос бол хүн ажилгүй болсон .Та анхаараарай нэрийг чинь барин ажиллах хүн шүү.Баярмаагаас хөндийхөн ажилаа хийгээрэй дээ дарга минь
Хамгийн их уншсан