Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
М.Цолмон:Агаарт эмнэлгийн цэнхэр спирт цацах, хаалга, цонхны бариулыг даавуугаар ороох нь буруу

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэн албан байгууллагууд, үйлчилгээний газрууд хаалга болон цонхны бариулаа ариутгагчтай даавуу, самбайгаар ороох болсон.

Тэгвэл энэ нь буруу бөгөөд үүний оронд хоёр цаг тутамд хүний гар хүрсэн хэсгүүдийг чийгтэй алчуураар цэвэрлэх ёстой гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлаач их эмч М.Цолмон зөвлөлөө өглөө.

Нойтон алчуур ийнхүү ороосноор бохирлогдон түүгээр дамжин халдвар дамжих эрсдэл үүсдэг байна. Хоёр цаг тутамд чийгтэй алчуураар арчихдаа хлор агуулсан бодисыг үйлдвэрлэгчийн зөвлөсний дагуу найруулж ашиглах юм байна. 
Мөн агаарт эмнэлгийн цэнхэр, цэвэр спирт болон архи цацаж буй талаар иргэд мэдээлж буй. Энэ нь маш буруу бөгөөд үүний оронд 
15 минут тутамд өрөөндөө агаар оруулах нь  хэрэгтэй. Гэхдээ вирус хүйтэнд тэсвэртэй байдаг учраас өрөөний хэмийг хэт хүйтрүүлж болохгүй.

Үүнээс гадна хүн бүр өөрийн аяга, таваг, халбага, сэрээтэй байж, сайн угааж цэвэрлэн хэрэглэх шаардлагатай бөгөөд дундаа тавьж иддэг хятад, солонгос хоолноос аль болох татгалзах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан