Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Өчигдөр 20:00 цагийн байдлаар товчоодоор 679 тээврийн хэрэгсэл, 1309 иргэн хотоос гарчээ

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс  нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт, шалгалт хийж байна.

Өчигдөр /2020.11.15/ оройны 20:00 цагийн байдлаар авто тээврийн шалган нэвтрүүлэх Гүнт, Дөрөвдүгээр зөрлөг, Гордок, Хонхор, Өлзийт, Таван толгой, Эмээлт, Баруун түрүүн товчоогоор хүнсний ногоо, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөвшөөрөлтэй түүхий нүүрс, дизель түлш, улаан буудай зөөвөрлөж буй тээврийн хэрэгслүүд нэвтэрсэн байна. Өчигдрийн байдлаар эдгээр тээврийн хэрэгслээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид 46 зөрчлийг илрүүлж, тэдгээрт арга зүйн зөвлөгөө өгчээ.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор хот руу орж ирсэн тээврийн хэрэгсэл зорчигчдыг  ангилан авч үзвэл Гүнт товчоогоор тээврийн хэрэгсэл 12, зорчигч 21, Дөрөвдүгээр зөрлөг товчоогоор тээврийн хэрэгсэл 49, зорчигч 100, Гордок  товчоогоор тээврийн хэрэгсэл 57, зорчигч 110, Хонхор товчоогоор тээврийн хэрэгсэл 26, зорчигч 42, Өлзийт товчоогоор тээврийн хэрэгсэл 57, зорчигч 132, Тавантолгой товчоогоор тээврийн хэрэгсэл 47, зорчигч 47, Эмээлт товчоогоор тээврийн хэрэгсэл 158, зорчигч 304, Баруун түрүүн товчоогоор тээврийн хэрэгсэл 92, зорчигч 158 тус тус нэвтэрсэн байна.

Харин хотоос 679 тээврийн хэрэгсэл, 1309 иргэн гарсныг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын тайланд дурджээ. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан