Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
З.МЭНДСАЙХАН:НӨӨЦИЙН МАХ ХАНГАЛТТАЙ БАЙГАА. ЦЭГҮҮДИЙГ НЭМНЭ

Улсын онцгой комиссын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр нөөцийн махны асуудлаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Улаанбаатар хотын махны өдрийн дундаж хэрэглээ 110-130 тонн байдаг. Дэглэм тогтоосонтой холбоотойгоор өдөрт 350-470 тонн махыг нийслэлд нийлүүлж байна. Нөөцийн махны нийлүүлэлт хангалттай байгаа. Өнөөдрөөс 200 тонн махыг 17 цэгээр худалдаалсан, цаашид цэгүүдийг нэмэхээр судалж байна. Нөөцийн мах дуусаж магадгүй гэж иргэд бөөгнөрөл үүсч, дэглэм зөрчигдөх явдал гарсан. Цаашид дэглэмийг 14 хоногоор сунгасан ч мах болон хүнсний хүндрэл үүсэхгүй” гэсэн юм. Түүнчлэн хот хооронд хүнсний тээврийн машиныг чөлөөтэй нэвтрүүлж байгаатай холбоотойгоор орон нутаг руу хүнс тээврийн машинд нууцаар зорчих зөрчил илэрч байгааг З.Мэндсайхан сайд хэлж, ийм эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг хүслээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан