Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Эрсдэл бүхий обьектуудын гадна болон дотор орчныг бүрэн халдваргүйжүүллээ

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар коронавирусээр халдварласан нь тогтоогдсон иргэний хоёрдугаар хавьтлын байрууд, явсан газруудад ариутгал, халдваргүйтлийг сайтар хийх үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт өгсөн. Энэ дагуу өнөөдөр хоёрдугаар хавьтлын эрсдэл бүхий обьект болох МУБИС-ийн хичээлийн байр, лицей сургуулийн байр, дотуур байрнуудын нийт 32339.52 м/кв талбайг халдваргүйжүүлж, ариутгалаа.

Мөн “Улаанбаатар палас”-ын гадна болон дотор орчны 4000 м/кв газар, “Дүүхээ” төвийн барилгыг халдваргүйжүүлэв. Дээрх обьектуудад Зооноз өвчин судлалын үндэсний төв, Ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн холбоотой хамтран халдваргүйжүүлэх гэрэл, мананцар үүсгэгч, компрессор, автомакс багажуудаар ариутгалыг бүрэн хийж дууслаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, золбин нохой муур устгалын байгууллагын ажилчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, хог тээврийн автомашинуудыг ариутгаж, халдваргүйтжүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан