Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Сэлэнгийн батлагдсан тохиолдол болох багшийн болон түүний хүүхдийн ангийнхантай холбогдож зөвлөгөө өгчээ

Сэлэнгэ аймагт коронавирусийн анхны батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох ээж, хүү хоёрын шинжилгээ эерэг гарсан байгаа.

 

Тэгвэл шинээр батлагдсан энэхүү хоёр тохиолдлын нэг нь цэцэрлэгийн багш болох тухай мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас тодрууллаа. 

Тус аймгийн анхны тохиолдол болох иргэн Ц-ийн бэр Д нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд багшилдаг байна. Тиймээс түүний багшилдаг ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг ажилладаг байгууллагаар нь ангилсан байна.

  • УБТЗ, Сүхбаатар өртөөнд 17
  • хилийн 0243-р ангид нэг
  • дэлгүүрт гурав
  • банкнаас нэг
  • гэртээ суудаг найм
  • хувираа хөдөлмөр эрхлэгч 10 эцэг эх байна.

Эдгээр хүмүүстэй бүгдтэй нь холбогдож, зөвлөмж өгчээ.

Мөн иргэн Д-ийн хүү нь тавдугаар ангид сурдаг бөгөөд анги нь 30 хүүхэдтэй аж. Тиймээс ангийнх нь хүүхдүүдтэй холбогдож, анхаарал хандуулж байгаа талаар хэллээ.

"Ээж, хүү хоёр ямар ч буруу байхгүй. Тиймээс та бүхэн битгий эдгээр хүмүүсийг буруутгаарай. Сэтгэл санаагаар дэмжээд өгөөч. Иргэн Ц нь нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн. Нэгдсэн эмнэлэгт байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж тогтоогоод, үлдсэн 12 хүнийг шинжилгээнд хамруулсан. Өнгөрсөн шөнө авсан 12 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Сэлэнгэ аймгийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон” хэмээн мэдээллийг өглөө.  

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум нь 25,000 хүн амтай.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан