Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нүүрсээр өнгөлөн далдлалт хийж мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завджээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналт шалгалтаар сүүлийн өдрүүдэд мал амьтны эд эрхтэн, байгалийн үнэт чулуу, ховор ургамлын гаралтай эд зүйлийг хууль бусаар улсын хилээр гаргахыг завдсан зөрчлүүд гарсаар байна.

 

Тухайлбал, Гашуунсухайт дахь боомтоор 2020 оны арваннэгдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд нүүрс тээвэрлэн гарах чиглэлд зорчин явсан Гранд мотор ХХК, Баянговь транс ХХК-ийн тээврийн жолооч нар нүүрсээр өнгөлөн далдлалт хийж 40 шуудай, 600 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндэс, 40 шуудай 1,275.5 кг малын хатаасан өлөн, 30 уут 919 кг байгалийн мана чулууг нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Уг гэмт хэргийн шинжтэй зөрчлийг гаалийн байгууллага илрүүлсэн шалгаж байгаа аж.

Гэрэл зургийн эх сурвалж: ГЕГ

Улс орон даяар коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлыг зарлан, хөл хорионы дэглэмд шилжсэн энэ үед хилийн болон гүний гаалийн байгууллагад ажиллаж буй алба хаагчид ажил үүргээ хариуцлагатай биелүүлж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан