Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Сэлэнгэ аймгийн 74 настай иргэний бэр, ач хүүхдийнх нь шинжилгээний хариу эерэг гарчээ

Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан мэдээлсэн. Түүнд 11-р сарын 6-нд зовиур илэрсэн (38 хэм халуурсан) өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандан PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь тогтоогдсон. 

Тэгвэл тус иргэний нэгдүгээр хавьтагчид буюу хамт амьдардаг бэр болон ач хүүхдийнх нь шинжилгээний хариу мөн эерэг гарчээ. Бэр нь 35 настай бөгөөд 11-р сарын 8-ны өдөр Сэлэнгийн Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг руу 8 настай хүүхдийнхээ хамтаар хоёр өдөр амны хаалтгүй зорчсон, хүний хөл хөдөлгөөн ихтэй таван худалдааны төвийн гол төлөв барааны тасгаар үйлчлүүлж нэг газраа 20-30 минут байсан,  хүүхдээ тоглоомын газар тоглуулсан зэрэг өгүүлэмжтэй байгаа аж. Мөн тус тоглоомын төвөөр үйлчлүүлсэн 67 хүүхэд байгаа ба эцэг эхчүүдтэй нь холбогдон, тандалт судалгааг эхлүүлжээ.

Түүнээс гадна энэхүү хоёр тохиолдын ойрын 24 хавьтлын шинжилгээний хариу сөрөг гарсан ч цаашид дам хавьтагчдыг илрүүлж тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж. 

"Иргэн "амны хаалттай явсан" хэмээж байгаа ч амны хаалтгүй явж байсан нь хяналтын камерт бичигджээ" гэж Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ. Одоогоор гэрт нь тусгаарласан байгаа ба ХӨСҮТ рүү удахгүй  шилжүүлнэ гэлээ.

Халдвартай иргэн тус аймагт зорчсон учир Дархан-Уул аймагт хөл хорионы хатуу дэглэм тогтоон, аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг түр хаагаад байгаа юм. Аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Аймгийн хэмжээнд хөл хөдөлгөөн 80 хувь буурсан, цаашдаа 95 хувь болгон бууруулж, дэглэмийг улам чангатгана" хэмээсэн.  

1 Сэтгэгдэл
Их л тэнэсэн хүмүүс халдвар авсан байх юм. ӨМнөд, хойд хил бол эрсдэлтэй. Тэр хавийн хүмүүс байнга хамгаалалт маск зүүж байх ёстой байж дээ.
Хамгийн их уншсан