Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
МУБИС-ийн 3-р байранд 9, 10-ны өдөр ирж цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлаарай

Тээврийн жолоочийн хадам ээж, дүүгийнх нь шинжилгээнээс  коронавирус илэрсэн тухай мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр өгсөн. Тэдний ойрын хавьтлуудыг эхнээс нь олж тусгаарлаж буй билээ. Дүү нь МУБИС-д суралцдаг талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл МБУС-ийн Хөтөлбөрийн албанаас МЭДЭГДЭЛ гаргажээ.

Үүндээ “Вирус илэрсэн оюутан нь манай сургуулийн математикийн ангийн оюутан бөгөөд 9,10-ны өдрүүдэд сургууль дээрээ буюу МУБИС-ийн 3-р байран дээр ирсэн. Уг оюутан нь нэг дэх өдөр нэг семинарт суусан бөгөөд 2 дахь өдөр номын санд сууж байгаад, цайны газраар орсон, тэгээд гарсан маршруттай байна.

МБУС-ийн хөтөлбөрийн албаны ажилтнууд түүнтэй хамт байсан, уулзсан оюутнуудын нэрсийг тодруулан УОК, Цагдаа нартай хамтран шуурхай ажиллаж байна.

Иймд 9, 10-ны өдрүүдэд 3-р байранд ирсэн болон цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлаж, ажиглах бөгөөд ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тусгай дугаараас лавлаж асуугаарай. Тухайн оюутантай ойр байсан, хамт явсан халдвар авсан байж болзошгүй оюутнуудтай УОК-оос холбогдоно. Холбогдохгүй бол тайван байж болох бөгөөд өөрийгөө ажиглаж, утсаа байнга нээлттэй байлгахыг сануулж байна... Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай” гэжээ.

Эх сурвалж:МБУС-Хөтөлбөрийн алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан