Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Д.Нямхүү:Тээврийн жолоочийн хадам ээж, дүүгийнх нь шинжилгээнээс  коронавирус илэрсэн

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийг Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, нийслэлийн Онцгой комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан танилцуулсан.

Коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад гарсан иргэн болон түүний ойрын хавьтлаас халдвар илэрсэн тул  Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг хааж, сургууль, цэцэрлэг, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, соёл урлаг, кино театр зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 14-нийг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл халдвартай нь батлагдсан иргэдийн хавьтал болох 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд шинжилгээний хариу гарсан байна. Тодруулбал, тээврийн жолоочийн хадам ээж, дүүгийнх нь шинжилгээнээс  коронавирус илэрсэн тухай дөнгөж сая ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэдний ойрын хавьтлуудыг эхнээс нь олж тусгаарлаж байна гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан