Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд хүүхэд хамгааллын асуудлыг тусгана

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхэд төвтэй гамшгийн эрсдэлийг бууруулах өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөлт” сэдэвт сургалтыг Завхан аймагт зохион байгуулж байна.

Сургалтыг ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, хошууч Г.Энхцолмон, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Сургалт судалгаа, мэдээллийн төвийн захирал С.Болорцэцэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Зояа, НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн мэргэжилтэн Н.Батнасан нар удирдан явуулж байгаа юм.

Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн дарга, гишүүд, Онцгой байдлын газар, Гамшгаас хамгаалах албад, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газар, Боловсролын байгууллагын ажилтан, багш, сурагчдын төлөөлөл сургалтад хамрагдаж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүүхдийн асуудлыг онцгойлон авч үзэх, хүүхдийн эрх, гамшгийн үеийн хүүхэд хамгааллын талаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах  төлөвлөлтөд хүүхэд хамгааллын асуудлыг тусгах зорилготой тус сургалт энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан