Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Ж.Хайруллагийн нэрэмжит болголоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат эмч,  доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгох тогтоол гаргалаа. Тус тасгийг 1974 онд байгуулсан бөгөөд  сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд зүрх судасны болон тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Уг тасгийг үүсгэн байгуулах эхлэлийг Гавьяат эмч Ж.Хайрулла санаачлан, удирдан зохион байгуулсан төдийгүй үе үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж, чадавхжуулж байсан аж.  
Иймээс 2013 онд тус эмнэлгийн ажилчдын саналаар  Мэдрэлийн мэс заслын тасгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, гавьяат эмч,  доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгожээ. Энэ жил Гавьяат эмч Ж.Хайруллагийн 90 насны ой тохиож байна. Үүнийг тохиолдуулан дээрх ажилчдын саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор албан ёсоор баталгаажууллаа.  


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

5 Сэтгэгдэл
Оюуны хомсдлтой шээс үхлээйүү.
Bayrtai bna.
shees min dabraad bgarai.
Оюуны хомсдлтой шээс үхлээйүү.
Hasaguud gej eheleerei uhernuudee
shees min dabraad bgarai.
Мэргэжилдээ мэргэшсэн хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй энэ тасгийн хамт олонд ажлын амжилт хүсье. Эрүүл энхийн дээдийг ерөөе. Мэдрэлийн тасгийг Ж.Хайрулла эмчийн нэрэмжит т болгож байгаад баяртай байна. Хэдийгээр би энэ эмчид үзүүлж эмчлүүлж байгаагүй ч гэсэн телевизийн нэвтрүүлгээр заасан 60 тоот дасгалыг нь хүмүүст хий гэж зөвлөдөг юм. Монголын оюуны өндөр чадамжтай, чадварлаг эмч нарын нэг, их энгийн хүн байсан гэж бодож явдаг.
Хамгийн их уншсан