Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Д.Нямхүү:Халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болж ажилласан таван эмч, мэргэжилтнээс коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
Сүүлийн гурав хоногт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн таван хүнээс, 11-р сарын 7-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ОХУ-ын иргэн 59 настай эрэгтэйгээс вирус илэрлээ.

10-р сарын 8-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 56 настай эрэгтэй, Беларусийн иргэн, 52-той монгол эрэгтэйгээс коронавирус илэрсэн.

Мөн 30, 31, 33 настай Монгол Улсын иргэд эрэгтэй жолооч нар халдвар авсан нь батлагдлаа. Хиагтад хяналт сул байгаа нь харагдаж байна. Монгол жолооч нар Улаан-Үдийн орчимд чөлөөтэй зорчиж, бараагаа цуглуулж байна. Хилийн цаана хяналт сул байна.

Халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болон ажилласан таван эмч, сувилагч, ажилчдыг тусгаарласан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Нарийн үзлэг, оношилгоонд хамруулж байна.

Дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжлээ. Үүнд, 36, 42 настай ОХУ-ын иргэд эдгэрлээ. Мөн 10-р сарын 10-нд Токио-УБ, 10-р сарын 1-нд Сиатлын онгоцоор ирсэн хоёр эрэгтэй эдгэрлээ.

368 тохиолдол батлагдсанаас 317 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 49 хүн эмчлүүлж байна. Нэг хүн хүнд, хүндэвтэр 7 хүн байна. ХӨСҮТ-д нийт 77 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан