Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Улсын Онцгой Комисс маргааш//2020.11.07/ 10:00 цагаас хуралдахаар товлосон байна

ХӨСҮТ-ийн эмчилгээний багийн сувилагчаас коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан халдварын нөхцөл байдлыг тогтоох, авах арга хэмжээний талаар хэлэлцэх аж.

Манай улсад гаднын орноос тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээр коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирж байгаа. Гэвч өнөөдөр тэдгээр өвчтөнүүдийг эмчилж байсан эрүүл мэндийн салбарын ажилтнаас буюу ХӨСҮТ-ийн сувилагчаас халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдээд байна. Тухайн сувилагч нь тус эмнэлэгт 14 хоног тусгаарлагдан ажиллаж байжээ.

Иймд мэргэжилтнүүд амны хаалтаа зүүж, гараа тогтмол угаан олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг зөвлөлөө.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын 356 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 314 нь эдгэрсэн бөгөөд эмчлүүлж байгаа 42 хүн байна.

Маргааш УОК-оос гаргасан шийдвэрийг цаг тухайд нь мэдээлэх болно.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан