Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ХӨСҮТ-ийн сувилагч ажиллаж байх 14 хоногийнхоо хяналтын шинжилгээгээр коронавирус илэрсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:

11-р сарын 4-5-нд 1068 хүний сорьцонд коронавирусийн шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ТИР ачааны машины хоёр жолоочоос илэрсэн. Тэд Беларусь улсын иргэд бөгөөд 38, 40 настай. Мөн 10-р сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатар онгоцоор ирсэн 19 настай эрэгтэйн давтан шинжилгээгээр илэрсэн. ХӨСҮТ-д коронавирусийн өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Энэ бол Ковид өвчтэй өвчтөнүүдэд үйлчилгээ хийхээр багаараа 14 хоног ажилладаг. Эдгээр хүмүүс тэндээс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдаж байгаад 28 хоногийн дараа гэртээ харьдаг. Тус сувилагчийн ажиллаж байх 14 хоног дуусахын өмнөх хяналтын шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тийм учраас энэ ажлын багийг тусгаарлаж хяналтад авсан. 

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 356 болж, үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд нэг хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 37 нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 66 хүн ажиглалт тандалтад байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан