Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Мөнх тэнгэрийн бичиг” өнгөрсөн, одоо, ирээдүй" олон улсын онол практикийн бага хурал болно

Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, сайжруулах, хамгаалах  зорилгоор “Сувдан даруулган титэм” төрийн бус байгууллагаас санаачлан “Мөнх тэнгэрийн бичиг” өнгөрсөн, одоо, ирээдүй" олон улсын онол практикийн бага хурал зохион байгуулах гэж байна.

Хуралд Халимаг, Буриад, Өвөрмонголын эрдэмтэн докторуудаас гадна манай улсаас ГХЯ, БСШУЯ, МУБИС, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, эрдэмтэд  иргэн, аж ахуйн нэгжүүд хамтран оролцоно. Эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 11-ний өдөр ГХЯ-ны хурлын танхимд болно.

Хурлын талаар “Сувдан даруулган титэм” төрийн бус байгууллагын тэргүүн Т.Цэрэн “Энэ удаагийн арга хэмжээ олон улсыг хамарсан гэдгээрээ давуу талтай.  Энэ  хуралд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд, практикт ажиллаж өөрийн биеэр газар дээр нь очиж танилцаж, судалж явсан залуу судлаачид оролцоно. Тухайлбал, Монгол бичгийн  хэрэглээ,  түвшин  монголчуудын дунд хэр байна вэ гэдгийг 21 аймгаар өөрийн биеэр очиж судлаад ирсэн өвөрмонгол залуу судлаач  аль аймаг нь ямар туршлага, арга монгол бичгээр бусдаас илүү байгааг ярина.

Мөн төрийн байгууллагуудаас ямар арга хэмжээ авч байгаа, цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх үүнд эрдэмтэн судлаачид, иргэд яаж оролцох нь зүйтэй вэ гэдэг талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлнэ” гэлээ. Одоогоор Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах зорилгоор  “Үндэсний хөтөлбөр –III”, 2025 онд төрийн албан бичиг болгох ажлууд хийгдэж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан