Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ж.Ариунаа: "Сайра" нэрийн загаснаас шимэгч хорхой , алимнаас шавж, цэцгийн булцуунд бөөс илэрсэн

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин тээвэрлэгдэж, нийслэлийн гүний гаальд  хянагддаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа  тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Улсын ахлах байцаагч Ж.Ариунаа:

 Өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ  "Олон улсын тээврийн үйлчилгээн дээр илэрч байгаа зөрчлүүд бий.  Алтанбулаг боомтоос гүний гаальд шилжиж байгаа 102 мянган бараа бүтээгдэхүүний 30 хувь нь гаалиар шалгагдсан. Үлдсэн нь мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгагдсан бараа бүтээгдэхүүн юм.

895 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнээс дээж авч, хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораторийн шинжилгээнд хамруулахад дөрвөн эерэг сорьц илэрлээ. ОХУ-аас импортолсон 266 килограмм алимд шавж, Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцгийн булцуунд бөөс илэрсэн. 

Мөн ОХУ-аас импортолсон "Сайра" нэрийн загаснаас шимэгч хорхой илэрлээ. 500 хайрцаг буюу 5.7 тонн 62 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий "Сайра" нэрийн лаазалсан загасыг устгалд оруулсан.  Эдгээрийг зохих журмын дагуу зөрчлийг арилгуулаад байна. 

Тээврийн хэрэгслүүдэд осол гарсны улмаас нийт гурван компанийн 54.4 тонн бүтээгдэхүүн муудсан. Шинжилгээгээр хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан.

 

1 Сэтгэгдэл
хавь ойрын орнууд хамаг муугаа монгол руу оруулж байгаад нь дургүй хүрч бна шүү
Хамгийн их уншсан