Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ОБЕГ: Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн  III хуралдаан  болж, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан “Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ”, “Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааны ажлуудын эцсийн тайланг хэлэлцэж, хүлээн авлаа.

“Улсын нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга зам” сэдэвт судалгааны ажлаар удирдлагын шинжлэх ухааны онол, аргазүйн үндсэн дээр улсын нөөцийн үүрэг зориулалт, ангилал, бүтэц зохион байгуулалт, удирдлагын болон боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоо, удирдлагын арга барилыг шинжлэх ухааны үүднээс судлан тодорхойлсон байна.

Тус судалгааны ажлыг шийдвэр гаргагчид улсын нөөцийн удирдлагын үйл ажиллагааг боловсронгуй болгоход шууд авч ашиглах боломжтой бөгөөд зарим үр дүнг судалгааны ажлын явцад практикт хэрэглэж эхэлснээрээ онцлог юм.

Харин “Барилгад ашиглаж буй бодис, материалын галын аюулын шинж чанар, тэдгээрийн ашиглалтад хийсэн шинжилгээ” судалгааны ажлаар Гамшиг судлалын хүрээлэнгийн Галын лаборторид сүүлийн 10 жилд шинжилсэн нийт сорилтын дүнгийн 42%-ийг зөвхөн хөөсөнцөр хавтан болон түүнийг дүүргэгчээр ашигласан сэндвич хавтан эзэлж байгаа ба эдгээр материалын 86.84% нь галын аюулын өндөр зэргийн аюултай ангилал /хүчтэй шатдаг, хялбар дөллөж авалцан асдаг, хүчтэй тархдаг/-д хамаарч байгааг тогтоожээ.

 Цаашид барилгын гал түймрийн аюулын эрсдэлийг бууруулах, гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарал зохих зөвлөмжийг боловсруулан, салбарын алба хаагчид болон аж, ахуйн нэгж, байгууллагыг мэдээллээр хангаж байгааг онцоллоо.

Мөн хуралдаанаар Шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүдийн сонгон шалгаруулалтад тус хүрээлэнгээс техник, технологийн салбар, геологи, газарзүй, байгаль орчны салбар, нийгмийн ухааны салбар, хими, биологийн салбарын бага чуулганд тус тус эрдэмтдийн төлөөллөө нэр дэвшүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан