Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Томуугийн эсрэг вакцины хоёр дахь тунгийн дархлаажуулалт удахгүй эхэлнэ

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа томуу, томуу төст өвчин болон коронавируст “Ковид-19” халдварын үеийн бэлэн байдалд хяналт тавих үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагааны чиглэл болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай газар дээр нь танилцлаа.

Тус хорооны хэмжээнд нийт 18 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй “Дотны туслагч” өрхийн эмнэлэг нь их эмч 8, сувилагч 7, нийгмийн ажилтан, хөтөч, нярав, угаагч, үйлчлэгч, нягтлан зэрэг 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ӨЭМТ-ийн дарга Ч.Цэрэндолгор улирлын томуугийн дэгдэлт, “Ковид-19” халдварт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу авч хэрэгжүүлж буй ажлуудаа Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа нарт танилцуулсан юм.

Тэрбээр “Томуугийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. Удахгүй хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхэлнэ. Бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настнуудыг гэрийн эргэлт үзлэгт хамруулах ажлыг тогтмол хийснээр яаралтай тусламжийн дуудлага тодорхой хувиар багассан.

Хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/-ийн хуудсаар дамжуулан товлолын дархаажуулалт, гэрийн эргэлт, эмчийн үзлэгт хамрагдах зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийн бүртгэлд хяналт тавьж байна. Амьсгалын замын халдвар, коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд эмнэлгийн ажилтнуудаа дархлаажуулах, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл болон ариутгал халдваргүйжүүлэх хэрэгслээр бүрэн хангаж байгаа. Улирлын томуугийн дэгдэлтийн үед амралтын өдөр болон уртасгасан цагаар ажиллах зохион байгуулалтад шилжих бэлтгэлээ эртнээс базаасан” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Мөн орон сууцны доод давхарт үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгээ үйл ажиллагааны зориулалт бүхий өөрийн гэсэн байртай болгох хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

Түүнчлэн тус өрхийн эмнэлэгт энэ өдөр үйлчлүүлж буй иргэдээс гадна хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэхээр дугаарласан өндөр настнууд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаатай уулзаж, тулгамдаж буй асуудлын хүрээнд тодорхой мэдээлэл, зөвлөмжийг авсан байна.

Эх сурвалж:НЭМГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан