Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Хүйтний улирал эхэлж, ахуйн гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, СХД-ийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээ Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ.

  Нийслэлийн хэмжээнд 2019 онд 2809 удаагийн гал түймэр гарч,  17 хүн амь насаа алдсан бол он гарсаар 10 сарын байдлаар 1597 удаагийн гал түймэр гарч, 35 хүн амь насаа алджээ.

  Гал түймрийн шалтгааны 29 хувийг ил задгай үнс нурмаа асгаснаас 22 хувийг пийшин зуухны гэмтлээс, 15 хувийг цахилгаан ашиглалтын буруугаас тус тус эзэлж байгаа юм.

Иймд гэр хорооллын иргэд рүү чиглэсэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг зохион байгуулах, иргэдэд гал түймрийн талаарх ойлголт мэдлэгийг түгээх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх  шаардлага тулгараад байгаа юм.

Аян энэ сарын 11-нийг хүртэл тус дүүрэгт үргэлжлэх бөгөөд гэр хорооллын айл өрхүүдэд санамж, сэрэмжлүүлэх хуудас тарааж, гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага чадварыг олгох, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан