Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ховор амьтдын эд эрхтнийг хууль бусаар хадгалсан, худалдсан этгээдийг илрүүлэн шалгаж байна

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүлэв. 
Энэ оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой 18-20 цагийн хооронд тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөн сумын иргэн Д  нь их хэмжээний нэн ховор амьтдын эд эрхтэн хууль бусаар хадгалж байсныг  илрүүлэн, тухайн иргэнийг түр саатууллаа. 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхлэгч Д гэгч нь өөрийн эзэмшлийн байшин, агуулахдаа  Хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг,  хуш модны самар 270 кг-ийг тус тус хадгалж байсныг хураан авч, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан борлуулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан