Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Энэ бямба гарагт “Дугуйн өдөр-2020” арга хэмжээг зохион байгуулна

Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан дугуйн парад, тэмцээн өрнүүлж “Дугуйн өдөр” арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр зохион байгуулна.

Уг үйл ажиллагаа нь:

  • Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох,
  • биеийн тамир, спортыг хөгжүүлж,
  • иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох зорилтын хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх,
  • иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах,
  • бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм.

Дугуйн парад нь маршрутын дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас гараанд гаргаж “Дүнжингарав худалдааны төвийн урд зам - Улиастай гүүрний дугуйн шинэ зам - Маршалын гүүрний уулзвар – Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэсэн чиглэлээр зохион байгуулна.

Дугуйн параданд 16 нас хүрсэн ба түүнээс дээшхи бүх насны дугуй унах чадвартай, бусад дугуйчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр оролцож чадах эрэгтэй, эмэгтэй залуучууд, насанд хүрэгчид оролцоно. Оролцогч нь моторт болон зайгаар ажилладаг дугуйгаар оролцож болохгүй бөгөөд бусад төрлийн дугуйгаар оролцож болно. Мөн дугуйн тормос, бусад эд ангиуд нь бүрэн ажиллагаатай байх шаардлагатай бөгөөд шаардлага хангаагүй дугуйтай оролцогчийг гараанд гаргахгүй ажээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан