Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нутгийн захиргааны зарим алба хаагчдыг “Хангарди” одонгоор шагналаа

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хөгжил, цэцэглэлт, бүтээн байгуулалтын их үйлсэд зориулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлж өнөөдөр нийслэлийн захиргааны байгууллагын зарим ажилчдыг төрийн дээд одон медалиар шагналаа.

Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулсан юм. Энэ үеэр “Их хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж яваа эрхэм журмын нөхдөдөө баярын мэнд хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 381 жилийн түүхтэй их хотын хөгжилд та бүхний хичээл зүтгэл үнэтэй хувь нэмрээ оруулсан юм” гэлээ.

“Алтангадас” одонгоор Ш.Үнэнбат /Өмчийн ашиглалт,удирдлагын газрын дарга/, “Хангарди” одонгоор Ү.Ганболд /Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга/, Ж.Эрдэнэчимэг Нийслэлийн ЗДТГ-ын /Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, С.Солонго /Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч/, Н.Долгоржав /Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ахлах мэргэжилтэн/ нарыг тус тус шагналаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан