Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллав

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой  “Ковид-19” цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

  Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийг томилгоожуулан, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан бол өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байгаа юм.

 Сургалтад тус аймгийн Онцгой комисс, гамшгаас алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн оролцож, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах онол, практик хосолсон сургалтад хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан