Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ХИЙЛЭЭ

Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгаас хамгаалах Хүнс, хөдөө аж ахуйн улсын албаны бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хийлээ. Яамны газар, хэлтсийн албан хаагчид яаралтай цугларах дохиогоор гадна талбайд гарч гамшгийн үед шаардлагатай эд зүйлсийг бэлтгэсэн үүргэвч, хантааз, хамгаалалтын малгай өмсч эгнээ байраа эзлэн бэлэн байдалтай зогссон юм. Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгийн аюул осолтой нүүр тулсан үед хэрхэн өөрийгөө болоод бусдыг учирч болзошгүй эрсдэл аюулаас хамгаалах талаар танилцуулга мэдээлэл, зөвлөгөөг энэ үеэр өглөө. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгээр салбарын хэмжээнд тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр хийсэн яамны ажил, улсын албаны гамшгаас хамгаалах төлөвлөлт, түүний хэрэгжилт, гамшгаас хамгаалах дайчилгаа нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлт, зохион байгуулалтыг ажилтай танилцсан юм. Түүнээс гадна улсын албаны дотоод зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлсэн байдал, улсын албаны гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дамжуулах, техник хэрэгслийн бэлэн байдал зэрэг үйл ажиллагааны бэлтгэлийг хэрхэн хангаж байгааг энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох ажилтнууд нэгбүрчлэн үзэж танилцаж, заавар зөвлөгөө өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан