Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хяналт шалгалтад 335 барилга байгууламжийг хамруулж, 1321 зөрчлийг илрүүллээ

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, агуулахын барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.  

Хяналт шалгалтад  335 үйлдвэр, агуулахын барилга байгууламж хамрагдснаас гал түймэр гарч болзошгүй 1321 зөрчил дутагдлыг илрүүлэн, хяналт шалгалтын явцад 448 зөрчлийг арилгуулсан.

Мөн 831 зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

 Гал түймэр гарах аюултай нөхцөл бий болсон хоёр аж, ахуй нэгж байгууллагыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагааг түр зогсоож, 18 аж, ахуй нэгж, нэг иргэнд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурорын байгууллагын  хяналтад 31.1 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан юм.

Хяналт шалгалтын явцад объектод галын дохиоллын систем суурилуулсан боловч ашиглалтын явцад мэргэжлийн байгууллагаар шалгуулж, засвар үйлчилгээ хийгээгүй, акт дүгнэлт гаргуулаагүй, барилгын нөөц гарц болон зам гарц дээр эд зүйл байрлуулсан, агааржуулалт, утаа зайлуулах системийн ашиглалтын хэвийн байдлыг хангаж ажиллаагүй, засвар үйлчилгээ хийгээгүй, галын дотуур даралтат усны цэгийн иж бүрдлийг байрлуулаагүй.

Мөн стандартын шаардлага хангаагүй цахилгааны утсаар монтажласан, цахилгаан байгууламжийн өрөө тасалгааны хаалганд цахилгааны аюулгүй байдлаас хамгаалах санамж, тэмдэг, тэмдэглэгээ болон объектод зам гарцын чиглэл заасан анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний нүдэнд ил харагдахуйц газар байрлуулаагүй, барилга байгууламжийн давхар тус бүрт хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх, аврах үйл ажиллагаа явуулах авралтын зам гарцын схем зургийг хийж байрлуулаагүй зөрчлүүд нийтлэг илэрлээ 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан