Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Монголросцветмет” ТӨҮГ ашиглах боломжгүй хоёр тэрбум төгрөгийн сэлбэг хадгалж байна

 

Хэдэн жилийн өмнө дөө, “...“Эрдэнэт үйлдвэр”-т таван сая төгрөгийн үнэ бүхий бэлгэвч шахсан байна” гэсэн мэдээлэл гарч байв. Тухайн үед захирал нь байсан Ц.Даваацэрэн үүнийг “...Худлаа мэдээлэл” гэж байв.

Гэвч олон нийт үүнд “...Ийм байж болно” гэсэн дүгнэлтийг хийж байлаа.

Учир нь төрийн өмчийн томоохон компаниудын худалдан авалт утгаа алдаж, ийм дээрээ тулсан гэдгийг хаана хаанаа мэддэг болчихсон хэрэг.

Ийм явдал одоо ч зогсоогүй байна.

Тодорхой жишээ хэлэхэд, яг одоо “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа үйлдвэрүүдийн агуулахад 2.024.7 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгцээ шаардлага хангахгүй сэлбэг хэрэгсэл хадгалаастай байна.

“...2016 оноос өмнө худалдаж авсан” гэх тодотголтой уг сэлбэгүүд “Монголросцветмет”-ийн нийт бараа материалын үлдэгдлийн бараа материалын нийт үлдэгдлийн 5.3 хувийг эзэлж буй аж.

Ингэснээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын удирдлагууд  санхүүгийн тайлангийн Иж бүрэн байх, Үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдэлтэй нийцэхгүй, СТОУС-12, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1.1- д “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэж заасан зэргийг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ГАРЬД

2020.10.26 ДАВАА № 206 (6431)

1 Сэтгэгдэл
OyunErdnii naiz Tegshjargal gej nuhur bgaa tsagt naad shahaa chin n bhgui bolohgui dee
Хамгийн их уншсан