Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Алтан мөрдэст генералуудад хүндэтгэл үзүүллээ

    Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор  цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй билээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

 “Монгол генералын өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болж,  Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараагаар Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч. Цогтжаргал, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Н.Ганболд нарт бригадын генерал цол тус тус хүртээв.

Тэрээр хэлсэн үгэндээ, “Эх орныхоо тусгаар тогтнол, улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйл хэрэг, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм генералууд Та бүхэнд “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлье. Цэргийн дарга, жанжнууд нь эгэл түмнээсээ тодордог, эгэл түмэнтэйгээ амин холбоотой байдаг, дайчин цэргүүдээ эцгийн ёсоор хайрлан халамжилдаг нь монгол цэргийн ямагт ялан дийлэх арга ухааны нэгэн “нууц” нь болсоор иржээ. Монгол Улсын шинэ үеийн цэргийн дарга, генерал, офицерууд энэ уламжлалыг ямагт нэр төртэй сахин хадгалсаар байна.Генерал хүн бол төрийн сүлдээ тэргүүндээ залсан нийт бие бүрэлдэхүүний эр зориг, эрдэм чадвар, хүний мөс, ёс зүйн үлгэрлэн дуурайх жишээ, дагаж омогших туг учраас бүх талаар өв тэгш боловсорсон манлайлагч байх учиртай юм.Эх орноо, иргэн түмнээ батлан хамгаалагчдын манлай нь болсон эр цэргийн хийморь, эрхэм генералууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Монгол цэргийн сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

Онцгой байдлын байгууллагаас хурандаа генерал С.Равдан, хошууч генерал Ч.Мижид, хошууч генерал Э.Цэрэндорж, хошууч генерал Д.Лхагвасүрэн, дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэл, хошууч генерал Г.Махбариад, О.Отгонжаргал, хошууч генерал П.Сүндэв, хошууч генерал П.Даш, хошууч генерал Л.Гарамжил, хошууч генерал О.Үржин, хошууч генерал Т.Бадрал, бригадын генерал Г.Ариунбуян, бригадын генерал М.Энх-Амар нарын алтан мөрдэст генерал цолтнууд төрөн гарсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан