Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний асран хамгаалагчдад зориулсан өдөрлөг зохион байгуулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зөвхөн эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх нь хангалттай бус бөгөөд хувь хүнийг өөрийг нь болон гэр бүл, нийгмийг хамарсан цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх хандлага нэн чухал гэж үзэх болсон юм. 2019 оноос тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдад зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 2 дахь жилдээ хамтран зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй,  янз бүрийн нөхцөл байдалд амьдарч байгаа хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хамгаалах, хүндлэх, дэмжлэг үзүүлэх,  гэр бүлд нь зөв хандлага, мэдлэг чадварыг олгоход олон мэргэжлийн багаар хамтран ажиллаж байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм.

Уг үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, асран хамгаалагч, багш ажилчид 180 гаруй хүн оролцож, биеийн махбодын үзүүлэлтийг 125, ясны сийрэгжилтийг 93 хүнд тодорхойлон, цусны даралтын эрсдлийн үнэлгээ хийж, SRQ стрессийн шинжүүдийг илрүүлэх тест авч эрсдэлтэй хүн бүрт зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа.

Хамтран ажилласан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”, “Монфа” ХХК, “Цахиур төмөр” ХХК, ХБНГУ-ын “Байер” компанийн хамт олонд эмнэлгийн захиргаа, нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан