Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Build Mongolia 2020” үзэсгэлэн маргааш эхэлнэ

“Build Mongolia 2020” үзэсгэлэнг аравдугаар сарын 23,24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Мишээл экспо төвд анх удаа зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Ковид-19-той холбоотой хорио цээрийн улмаас дэлхий улс орнуудаас манай үзэсгэлэнд ирж оролцох боломжгүй ч зарим улс орнуудын элчин сайдын яамдаар дамжуулан өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Канад, Англи болон Чехийн компаниуд элчин сайдын яамаар дамжуулан оролцоно. Ийнхүү гадна болон дотны 100 гаруй аж ахуйн нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, эрчим хүч, зам тээвэр, хүнд үйлдвэрийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигдана. Түүнчлэн бүтээн байгуулалтын гол салбарууд болох зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, барилгын салбарынхан оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц юм.

Монголын дэд бүтцийн томоохон үзэсгэлэн болох “Build Mongolia” арга хэмжээний Ивээн тэтгэгчээр үндэсний бүтээн байгуулагч "Юнитра" ХХК ажиллаж байна. Талбай дүүргэлт 80 хувьтай явагдаж байна.

Бүтээн байгуулалт буюу “Build Mongolia”-2020 үзэсгэлэнд оролцох бол www.buildmongolia.com- цахим хуудсаар бүртгэл явагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 77773010 дугаараас авах боломжтой.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан