Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААХ СОНИРХОЛТОЙ ЗАЛУУСЫН ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ

2020 оны 10 дугаар сарын 22-ны энэ өдрөөс улс орон даяар 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдаж байна. Цэрэг татлагын явц байдалтай өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Анхбаяр тэргүүтэй албаны хүмүүс танилцсан юм. Албаны хүмүүс эхлээд нийслэлийн Баянзүрх дүүргийн цэрэг татлагын товчоонд ажилласан ба тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Амартогтох Батлан хамгаалахын сайдад цэрэг татлага эхэлснээс хойшхи явцын талаар мэдээлэл өглөө. Тэрээр 2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаагүйтэй холбоотой залуусын идэвх маш өндөр байгааг онцлоод эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд орж байгаа залуусыг "Covid-19" цар тахлын үед баримтлах зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол явуулан бүртгэж байгаа гэлээ. Мөн энэ үеэр хурандаа Ц.Анхбаяр нийслэлийн дүүргүүдийн цэрэг татлагын товчоодод "Цэрэг татлагын эрүүлжүүлэлтийн судалгаа" хэмээх том бааз суурь үүсгэсэн. Энэ судалгаа тухайн иргэн ямар төрлийн өвчлөлтэй байна гэдгийг нэгдсэн байдлаар төвлөрүүлэн улмаар өрхийн эмнэлгүүдэд нь хүргүүлэн эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг даалгадаг. Мөн 10 иргэн үзлэгээр орж байлаа гэж тооцоход өвчлөлтэй хэд байна, биеийн жингийн илүүдэл болон дутагдалтай хэд байна гээд нарийвчилсан мэдээллүүдийг шууд дэлгэцээр харуулдгаараа онцлогтой гэж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан