Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хууль тогтоомж зөрчсөн хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоов

Нийслэлийн Онцгой байдлын газраас  нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  Үйлдвэрийн байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтанд 124 объектоос 89 байгууллагыг хамруулж, гал түймэр гарч болзошгүй 435 зөрчил илрүүлэн газар дээр нь 62 зөрчлийг арилгуулсан байна.

Бусад зөрчлийг арилгуулахаар Улсын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлага 66, мэдэгдэл 14, танилцуулга 2 нийт 82 эрх зүйн бичиг баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа.

Шалгалтын явцад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн  хоёр хуулийн этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу 12 хуулийн этгээдэд 25 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээг оногдуулж, гурван хуулийн этгээдэд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан