Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
70 ГАРУЙ ТН ХУУРАМЧ ЦЕМЕНТ ХУРААН АВЧЭЭ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтын үеэр энэ оны 6 дугаар сард СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу үнстэй хольсон хуурамч цемент савлан зарж байсныг газар дээр нь илрүүлж, СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн. Мөн 7 дугаар сард БЗД-ийн 14 дүгээр хороо Автобус баазын хашаа болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хуурамч цемент үйлдвэрлэн савлаж байсныг газар дээр нь илрүүлж, БЗД-ийн 3 дугаар хэлтэст шилжүүлсэн байна.

Ийнхүү өмнөх хяналт шалгалтын мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийж байна. Өчигдөр ЭЦГ-ын албан хаагчидтай хийсэн хамтарсан шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг илрүүллээ. Сүүлийн 2 удаагийн шалгалтаар 3 газраас нийт 70 гаруй цементийг хураан авсан. Энэ хэрэг Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авахыг анхааруулж байна.

Мөн баталгаажилт, чанар байдал нь тодорхойгүй барилгын материал, цемент худалдан борлуулж буй сэжигтэй тохиолдлыг НМХГ-ын 70128012 дугаарт хандаж мэдэгдэнэ үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан