Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
285 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгожээ

Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтээр “...үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй, хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй” нэр бүхий 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Мөн өдрийн 4737 дугаар дүгнэлтээр “...үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн архилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөлийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэр бүхий 230 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6728 хуулийн этгээд”-ийн нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл хүчингүй болсон нэр бүхий 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан