Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Н.Лхагвасайхан: Тусгаарлах байранд өрөө хооронд сэлгүүцсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдэд хариуцлага тооцно

Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга Хурандаа Н.Лхагвасайханы мэдээллийг хүргэж байна.

Улсын хэмжээнд 63 тусгаарлах байранд 2662 иргэн байна. Тусгаарлах байр болон хоол унд голох гомдол арилсан. Харин иргэд тусгаарлах байрны дэглэм, журам зөрчсөн тохиолдол гарч байна.

Тухайлбал, Тусгаарлах 21 хоногийг 14 хоног болгох талаар иргэд санал гаргасантай холбоотой “Амар” зочид буудалд тусгаарлагдсан иргэн эмч болон онцгой байдлын алба хаагчдын тавьсан шаардлагыг зөрчин хаалгаа нээх, өрөө хооронд сэлгүүцэх зөрчил гаргасан.

Мөн “Ворлд Монголиа” зочид буудалд 10-р сарын 10-нд Токио-УБ-ын нислэгээр ирсэн хоёр иргэн согтууруулах ундааны зүйл нууж ороод, түүнийгээ хэрэглэн хамгаалалтын улаан бүсийг давж зөрчил гаргасан. Энэ мэт зөрчлүүдэд цагдаагийн байгууллагаас шалгалт явуулж, тусгаарлах байрнаас гарсны дараа Зөрчлийн хуульд зааснаар хариуцлага тооцно гэв. 

1 Сэтгэгдэл
Odoo ene koronagiin how zuusun medeeg niiteeree tsatsahiig bolie dandaa irgenee muulsan darga nar l baihiin .ted ajlaa hiih uuregtei. Ugui ym bol tedniig turd tejeeh hereg ugui bus uu
Хамгийн их уншсан