Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
 Д.Нямхүү:Томуугийн вакцинд хамрагдсан байдал 63.7 хувьтай байна



 Аравдугаар сарын 12, 13-нд 1352 хүнд шинжилгээ хийхэд 1350 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин 10-р сарын 10-нд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ. Ингээд Токио-УБ-ын онгоцоор ирсэн 4 хүнээс вирус илэрлээ.

9-р сарын 9-нд оношлогдсон ОХУ-ын иргэн 53 настай жолооч эдгэрч, сувиллын тусгаарлалтад гарлаа. Монголд 320 тохиолдол батлагдсанаас 311 нь эдгэрлээ. Өнөө өглөө 04.00 цагт тусгаарлах байранд байсан нэг эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, 2.8 кг хүү төрүүллээ.

Засгийн газар энэ жил 509500 хүн тун вакцин захиалан авч, 10-р сарын 1-нээс дархлаажуулалт эхэлсэн. Вакцинд хамрагдсан байдал 317 мянга гаруй вакцин хийсэн буюу 63.7 хувьтай байна.

Манай улс Солонгос, Бразил улсад үйлдвэрлэсэн ДЭМБ-ын баталгаатай вакциныг захиалан оруулж ирсэн. Гэтэл “Вакцин хийснээс хойш хүүхэд суулгаж, бөөлжиж өвдөж байна. Вакцин хийлгэсэн хүүхэд эмнэлэгт олноороо ирж байна” гэж ташаа мэдээлж байна. Вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногт дархлаа тогтдог. Вакцины хүндрэлээс үүдсэн тохиолдол эмнэлэгт нэг ч бүртгэгдээгүй. Харин томуугийн ротовирусийн хүндрэлээс болж суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрсэн хүүхэд эмнэлгүүдэд ирж байна гэлээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан