Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Гамшгаас хамгаалах мэдлэг олгож, витаминжуулалтын аяныг өрнүүлэв

  ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн дэд хурандаа Ц.Ганчимэг багштай 6521 дүгээр дамжаанаас “Гамшгийн эрсдэл-олон нийтийн оролцоо” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, аюулгүй амьдрах ухаанд сургах, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг таниулах зорилготой тус сургалтад Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн хамт олныг хамруулсан юм.

Энэ хүрээнд 45 багш, ажилчин болон 223 хүүхдэд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох танхимын сургалтыг явууллаа.

Мөн хүүхдүүдийн дархлааг дэмжих зорилгоор витаминжуулалтын аяныг өрнүүлж,  гамшгаас урьдчилан сэргийлэх материалыг 170 гаруй эцэг, эхчүүдэд тараасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан