Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулав

Нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж, Бумбатын аманд 2020 оны 10 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг зохион байгуулав. Тэрэлж бүүвэйт camp хаданд авиралтаар тоноглогдсон хэсэгт сургалтыг явуулсан юм. Тус дадлага сургуульд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 7 алба хаагч хамрагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, туршлага хуримтлуулсан.

Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй нийт дуудлагын тодорхой хувийг иргэд нийслэлийн ногоон бүсэд төөрсөн дуудлага эзэлдэг. Иймд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, газар орны баримжаа олгох, аврах ажиллагааны үед ажиллах туршлага хуримтлуулахад ач холбогдолтой дадлага сургууль боллоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан