Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлжээ

 Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог.

Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохилдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэндчилгээ ирүүлжээ.

 Мэндчилгээнд “КОВИД-19” цар тахал нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг бэхжүүлэх нь чухал гэдгийг дахин анхааруулж байна.Улс орнуудад нэгэн зэрэг олон хямрал нүүрлэж байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд цаг агаарын эрс тэс үзэгдэл нэмэгдсээр байгаа ч уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюул осол, байгаль орчны доройтлыг бууруулах чиглэлээр ахиц дэвшил бага гарсан. Гамшгийн эрсдэлийн сайн засаглал гэдэг нь шинжлэх ухаан, нотолгоонд үндэслэн ажиллахыг хэлдэг. Үүнд: тогтвортой хөгжлийн зорилтууд, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэхэд дээд түвшний улс төрийн үүрэг, оролцоо шаардлагатай байна. Ядуурлыг арилгах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын тулд бид олон нийтийн ашиг сонирхлыг бусад бүх зүйлээс илүүд үзэх ёстой. Иймээс энэ жилийн Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг аюулгүй, гамшигт тэсвэртэй дэлхийг бий болгохын тулд гамшгийн эрсдэлийн засаглалыг бэхжүүлэх хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан