Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилгыг ашиглалтад орууллаа.

Нийслэл хотоос 30 гаруй км зайтай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах тус Эрүүл мэндийн төв нь Туул тосгоны 5000-7000 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Уг төвийн хуучин барилга стандартын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос эхлэн эмнэлгийн зориулалт бүхий шинэ барилгын ажлыг эхлүүлж ийнхүү дууссан аж.

Нийт дөрвөн давхар барилга бүхий эмнэлэг нь хэвтүүлэн эмчлэх 35 ортой бөгөөд тосгоны харьяа оршин суугчдаас гадна Био комбинат, Өлзийт хорооллын иргэдэд эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Тиймээс цаашид рентген аппарат болон лабораторийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, ард иргэдийг зөвхөн дүүргийн эмнэлэгт бус тухайн тосгоны эмнэлэгтээ оношилгоо, шинжилгээ хийлгэх боломжтой бүрдүүлж байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан