Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мянганы Сорилтын Корпорацын Монгол дахь удирдлагуудтай уулзлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Мянганы Сорилтын Корпорацын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Роберт Рийд, Монголын Мянганы Сорилтын Сангийн Гүйцэтгэх захирал С.Баярбаатар, ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ММСС-ын Гүйцэтгэх захирал С.Баярбаатар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд 2011 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж эрүүл мэндийн салбарын бодлого, шийдвэрт уялдуулан ажиллаж байгаагаа дурьдлаа. Үүний дараа ММСС-ийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван хийж буй төслийн талаар товч танилцуулсан. Төслийн хүрээнд умайн хүзүүний хавдар, хөхний хавдар, чихрийн шижин, даралт ихсэх өвчнүүдэд судалгаа, сургалт явуулан өвчнийг эрт үед нь илрүүлэх зөв оношлох, эдгэрэлт, эмчилгээ зэрэгт онцгой анхаарал хандуулсаар иржээ. Мөн эмнэл зүйн удирдамжийг батлуулж бүх өрхийн болон сумын эмнэлгүүдэд тараажээ. Ингэснээр эрт илрүүлгийн үзлэгийг стандартын дагуу нэгдсэн журмаар хийх сайн талтай аж. Эрүүл мэндийн сайд Н.Удвал халдварт болон халдварт бус өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх аргын тухай хүмүүс багагүй мэдлэгтэй болсныг онцлоод цаашид өвчтөний аюулгүй байдлыг хангаж, санхүүгийн эрсдлийг бууруулах зэрэг зарим асуудалд онцгой ач холбогдол өгөн ажиллахыг хүслээ.

Б.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан