Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Баянзүрх нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нэгдсэн эмнэлгийн дарга Ө.Туул болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан тус тасаг нь хагалгааны вакумжуулсан 2 өрөө, мэс заслын 20 ортой бөгөөд нийт 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм байна.

Баянзүрх дүүргийн 361.689 хүн амд үйлчилдэг тус эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхийн зэрэгцээ мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг тодорхой үе шаттайгаар үзүүлэх юм.

Мөн улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төвлөрөл, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах чухал ач холбогдолтой ажээ.

2016 онд дүүргийн эмнэлгүүд зөвхөн Хүүхэд, Дотор, Мэдрэлийн тасгуудтай байсан бол, өдгөө Мэс засал, гэмтлийн болон Гемодиализ, Хавдрын хими эмчилгээ, Хөнгөвчлөх, Харвалт шигдээсийн тасаг, нэгжүүдийг байгуулаад байна.

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт нээгдсэн Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэгт нээхээр төлөвлөжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан