Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Худалдан авах ажиллагааны талаар сургалт зохион байгуулагдлаа

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад зориулан “Худалдан авах ажиллагааг амжилттай зохион байгуулах нь” сургалтыг зохион байгууллаа. 

Нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын 80 албан хаагч хамрагдсан тус сургалтыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Ням-Оюун нээж, Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул, Төрийн Худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын Өрсөлдөөнийн бодлого зохицуулалтын газрын улсын ахлах байцаагч Б.Ариунзаяа, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Стандарт хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Ариунтуяа, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Тайлан, төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн С.Мягмарсүрэн нар оролцон холбогдох мэдээллийг өгсөн.

Энэхүү сургалт нь бодлогын баримт бичгийн өөрчлөлтүүд, худалдан авах ажиллагааны цахим системийн хэрэглээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тендерт оролцогчдын санал гомдлын шийдвэрлэлт, нийслэлээс үзүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, тайлагналтын талаар мэдээллийг хүргэсэн гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан