Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
23000 гаруй багш эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамрагджээ

Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах удирдамжийг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран батлан хэрэгжүүлж байна.

Тус үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийх эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэж байгаа. Тус үзлэг нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 дугаар тушаалаар батлагдсан Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах журам, товлолын дагуу Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийгдэж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийж байгаа Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн 5333 багш хамрагдахаас 3292 багш хамрагдаж, хамрагдалтын хувь 59.5 хувьтай байна. Тус төв нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ хийх эмч, мэргэжилтэнг бэлтгэн багш, ажилтанд ачаалал, чирэгдэлгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Эрүүл мэндийн тухайн хуулийн 44.1.6-д Ажил олгогч товлолын дагуу өөрийн байгууллагын ажилтныг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах үүргийн дагуу сургуулийн захирлууд, нийгмийн ажилтан нь багш, ажилтны ажлын цагийг зохицуулж, товлолын дагуу төлөвлөн хамруулж байлаа. Үзүүлж буй багш, ажилтны сэтгэл ханамж сайн байна.

Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 31321 багш ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц үзлэг, шинжилгээнд хамрагдахаас 23000 гаруй багш, ажилтан хамрагдаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан